|
I thank you very much for visiting the website of the Embassy of Mongolia in London. This website is designed to provide you useful information about Mongolia, its government, people and culture. Also you will find on it information about the activities, services and the role of the Mongolian Embassy in the United Kingdom.
Britain was the first among Western developed nations to establish diplomatic relations with Mongolia giving a significant impetus to enhancing Mongolia’s prestige in the international community. Over the past 46 years the bilateral relationship has evolved and matured and today we have come to share common values of democracy, human rights and free trade. We greatly value our relations and cooperation maintaining with the United Kingdom.
I hope you will find it useful. If you have any comments or questions or would like further information about any other subjects on this web-site, please e-mail our webmaster.
Sincerely yours,
BULGAA ALTANGEREL Ambassador of Mongolia
|
|
|
2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр элчин Б.Алтангэрэл Монгол Улсын БСШУЯам, Лийдсийн Их Сургууль хоорондын Харилцан Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Нөгөө талаас Лийдсийн Их Сургуулийн дэд захирал, профессор Макл Артүр Лийдсийн Их Сургуулийг төлөөлөн Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичгийн дагуу Монгол оюутнууд Лийдсийн Их Сургуульд 15 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр суралцах боломж бүрдэж буй юм. Мөн цаашлаад Монголын их, дээд сургуулиуд тус сургуультай хамтын ажиллагаа өрнүүлж, эрдэмтэн, багш, боловсон хүчин харилцан сургах, судалгаа шинжилгээний материал, бүтээл солилцох боломж, бололцоо нээгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд Б. Алтангэрэл Монгол-Британийн боловсролын салбарын хамтын ажиллагааны ач холбогдлын чухлыг онцлоод, тус сургуулийн монгол судлал бол Британийн хувьд анхдагч нь гэдгийг мөн цохон тэмдэглэв. Профессор М.Артүр хариу хэлсэн үгэндээ монгол судлалын чиглэлээр дэмжиж, тусалж ажиллахаа илэрхийлээд, тус сургуулийн хувьд анх удаа гадаад улсын их, дээд сургуультай биш холбогдох яамтай нь хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж байгаагаараа онцлогтой болохыг тэмдэглэв.
|
|
Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл 2011 оны 11 сарын 4-ний өдөр Британийн хилийн албаны Азийн бүсийн захирал ноён Жеймс Шаарптай монголын талын санаачлагаар манай иргэдийн британийн виз мэдүүлэхэд тулгарч буй асуудлуудын талаар ярилцаж шийдвэрлүүлэх зорилгоор Британийн ГХХНЯ-ны байранд уулзалт хийв.
Уулзалтын үеэр монгол иргэдийн Британид зорчих виз авахад цаг хугацааны болоод бичиг баримт бүрдүүлэлтийн хувьд тулгарч буй хүндрэлүүдийн талаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов. Британийн хилийн албаны Азийн бүсийн захирал Ж.Шаарп уулзалтын үеэр бизнесийн зорилгоор виз мэдүүлэгчдийн виз олголтын байдал өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй буюу 93 хувьтай байгааг дурьдаад харин британийн их дээд сургуульд суралцахаар виз мэдүүлэгчдийн үзүүлэлт буурсан нь иргэд британийн чанар муутай их, дээд сургууль эсвэл магадлан итгэмжлэгдээгүй их, дээд сургуулийг сонгож виз мэдүүлбэл татгалзах магадлал өндөр болохыг анхааруулав. Иймд ИБУИНВУ-д их, дээд сургуульд сургалцахаар ирэх гэж буй иргэд хилийн албанаас гаргасан магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын жагсаалтад ороогүй сургуулийг сонгохгүй байхыг анхааруулсан байна.
|
|
Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-ны Түр хамаарагч Н.Батаа британийн иргэн, Хамтын нөхөрлөлийн орнуудын Жүдогийн холбооны Ерөнхийлөгч Ж.Салливанд Алтан гадас одонг 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Лондон хотноо гардуулан өглөө.
Монголын жүдогийн холбоог бэхжүүлэх, жүдо бөхийн баг тамирчдыг олон улсын тэмцээнд амжилттай оролцоход олон жилийн турш нөр их зүтгэл чармайлт гаргаж ирснийг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 132 дугаар зарлигаар төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан юм.
Лорд Ж.Салливан энэ өндөр нэр хүндтэй шагналыг гардан авч байгаадаа сэтгэл ихээр хөдөлж байгаагаа тэмдэглээд цаашид ч монголын жүдочдыг дэмжин ажиллах, Лондон-2012 наадамд оролцоход нь өөрийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Уг ёслолын ажиллагаанд ЭСЯ-ны дипломатууд, Монголын Жүдо бөхийн холбооны дэд тэргүүн Б.Пагва нар оролцов. |
|
|
|
|
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
|
|
Page 1 of 18 |