MongolianEnglish (United Kingdom)
Home Консул Гадаад паспорт олгох, сунгах
ПАСПОРТ ОЛГОХ, СУНГАХ
There are no translations available.

Паспорт олгох

PASSPORT

Шинэ загварын гадаад паспорт гарсантай холбогдон 2002 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл олгож байсан энгийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоосон тул Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв( ИБМУТ) Монгол иргэдэд шинэ паспорт олгож байгаа болно. Шинээр паспорт авахыг хүссэн иргэд материалаа зохих журмаар бүрдүүлж ЭСЯ-нд өгнө. ЭСЯ материалыг УБЕГ-т хүргүүлж бичилт хийлгүүлнэ. Шинээр паспорт авахад 1 сарын хугацаа шаардагдах тул паспорт захиалахдаа үүнийг бодолцоно уу.

Шинэ паспорт захиалах маягтыг эндээс татаж авна уу.

Бүрдүүлэх материал
1. Паспорт авах мэдүүлэг ЭСЯ-наас авч бөглөх
2. 3,5 х 4,5 см хэмжээтэй, цагаан дэвсгэртэй өнгөт зураг 4 хувь,
3. Хуучин паспорт болон цахим иргэний үнэмлэхний хуулбар/хуучин паспортаа үрэгдүүлсэн бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт/
4. 40 фунт /бэлэнээр/
5.  УБЕГ-аас лавлагаа авах шаардлага гарвал тэдний баталсан журмын дагуу хураамж авна.
6. Өргөдөл гаргах /оршин суугаа хаяг, утасны дугаараа тодорхой бичсэн байх шаардлагатай/

Паспорт сунгах

2001 оны 12 дугаар сараас хойш олгогдсон шинэ паспортын хугацааг сунгана.

Гадаад паспорт сунгалтын маягтыг эндээс татаж авна уу.

Жич: Шинээр паспорт захиалах иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байна. Хамрагдаагүй иргэдэд паспорт олгохгүй байгаа болно.


 
The Embassy of Mongolia in the United Kingdom