MongolianEnglish (United Kingdom)
Home News and Events
The News
“Монгол Улсын уул уурхайн санхүүжилтийн өдөрлөг” сэдэвт уулзалт-семинар Лондон хотод болов PDF Print E-mail
Written by Administrator   
Wednesday, 30 June 2010 06:56

“Монгол Улсын уул уурхайн санхүүжилтийн өдөрлөг” сэдэвт уулзалт-семинар өнөөдөр буюу 6 дугаар сарын 28-ны өдөр Лондонгийн хөрөнгийн бирж (ЛХБ)-д  болов. Энэхүү арга хэмжээг ЛХБ, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яам, “Носсерн Секюритис” санхүүгийн зөвлөх компани хамтран зохион байгуулав. Олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас байршуулах сонирхол бүхий монголын төрийн болон хувийн зарим компанид ЛХБ-ийн үйл ажиллагааг танилцуулах, Британийн томоохон хөрөнгө оруулагч нарт Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломж, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчинг сурталчлах, хоёр улсын бизнесийн салбарын төлөөллийг ойртуулахад уг уулзалт-семинарын үндсэн зорилго оршиж байв.

Read more...
 
Тавантолгой ордыг ашиглах асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд С. Батболдын хэлсэн үг PDF Print E-mail
Written by Administrator   
Friday, 11 June 2010 10:28

Улсын Их Хурлын дарга,  
Улсын Их Хурлын гишүүд ээ,
Хатагтай, ноёд оо,

Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн эх орныхоо байгалийн баялаг, өгөөж хишгийн үр шимийг хүртэх бололцоог Монголчууд бидэнд олгох уул уурхайн томоохон төслийн талаарх Засгийн газрын байр суурийг Улсын Их Хуралд танилцуулж байна. Энэ бол Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах үзэл баримтлал юм.
Өмнийн говьд орших Тавантолгойн нүүрсний, Оюу толгойн зэс-алтны  ордын зүг эзэн нь болсон монгол хүн бүр итгэл найдварын харц тавьсаар багагүй хугацаа өнгөрч байна. Стратегийн ач холбогдол бүхий эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай Улсын Их Хурал 2008-2009 оны заагаар нухацтай хэлэлцэж, холбогдох удирдамж, ерөнхий зарчмыг баталсан  билээ.

Оюу толгойгоор түүчээлсэн их бүтээн байгуулалт одоо Тавантолгойгоор үргэлжлэх гэж байна. Хамтарсан Засгийн газрын үед анх удаа нүүрс угааж баяжуулах үйлдвэрүүдийн суурь тавигдлаа. Хагас коксжсон түлш үйлдвэрлэх ажил эхэллээ. Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах ажлыг эрчимжүүллээ. Монголын сэргэн мандалт, үндэсний эдийн засгийн тэлэлт, Монгол хүний хөгжлийн өсөлт, аж ахуйн нэгжүүдийн өөдлөн дэвжилт ирэх үеийг бид угтаж байна. Тиймээс Монголын төр засаг, хувийн хэвшлийнхэн, ард иргэдтэйгээ нийлээд бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлэх хүсэл итгэл дүүрэн байна.  
Энэ хүсэл итгэл маань Монголоо баян чинээлэг бас хөгжсөн улс болгох зорилгод чиглэж байгаа юм. Дэлхийд байгалийн нөөцөөр баян улс олон байдаг. Уул уурхайн салбараар хөрөнгөжсөн нь ч цөөнгүй бий. Тэгэхдээ баян байна гэдэг нь хөгжсөн улс байна гэсэн үг биш. Хөгжсөн улс гэдэг баян байхын зэрэгцээ үйлдвэрлэгч байдаг бөгөөд, иргэд нь бэлэнчлэх сэтгэлгээг бус бүтээгч сэтгэл, бүтээлч хөдөлмөрийг эрхэмлэдэг.  

Read more...
 
WORLD MARKET ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛЧУУД ОРОЛЦОВ PDF Print E-mail
Written by Administrator   
Wednesday, 19 May 2010 14:06

“Олон улсын Нийгмийн үйлчилгээ” байгууллагын Британи дахь “Хүүхэд хамгаалах, гэр бүлийг нэгтгэх” салбараас зохион байгуулсан World Market 51 удаагийн арга хэмжээ 5 дугаар сарын 11-12-нд Лондон хотын Кэнсингтон дүүргийн Тамгын газрын төв байранд болов.Тус ЭСЯ арга хэмжээнд Британид бизнесийн үйл ажиллагаа явуулдаг монголын 3 компанитай хамтран монгол ноолууран хувцас, уран зураг, арьсан болон эсгий гар урлалын бүтээл, үндэсний хоолоо британийн олон нийт, гадны зочдод танилцуулав.

 
“Монгол орны хөгжилд” сэдэвт VI чуулга уулзалт PDF Print E-mail
Written by Administrator   
Monday, 12 April 2010 16:00

Эрхэм хүндэт та бүхнийг “Монгол орны хөгжилд” сэдэвт VI чуулга уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Чуулган Лондон хотын төв хэсэгт байрлах Limkokwing Их Сургуулийн байранд (106 Piccadilly, London W1J 7NL) 5 сарын 2-ны Ням гарагийн өглөөний 8:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн чуулган  Анагаах Ухаан, Байгалийн ухаан ба Математик загварчлал, Нийгмийн Ухаан гэсэн 3 салбараар хуралдаж Их Британи ба бусад улс орнуудад болон дотооддoo сурч ажиллаж буй иргэд, оюутнууд, эрдэмтэн судлаачдыг хамарсан өргөн хэлэлцүүлэг явагдана. Энэ жилийн чуулга уулзалтад Герман, Монгол, Польш, Финланд, Франц Швед зэрэг орнуудаас илтгэгчид биеэр болон цахим хэлбэрээр оролцохоор бүртгүүлээд байна.

Чуулганы эхэнд Монгол улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөл”-өөс онлайн мэндчилгээ дэвшүүлэн, Монгол улсын засгийн газраас гадаадад суугаа Монголчуудынхаа талаар боловсруулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулна. Мөн Монгол улсын ШУА-н гишүүн, түүхийн ухааны доктор, О.Батсайхан “ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХ: 1911 оны Монголын Үндэсний хувьсгалын удирдагч VIII Богд Жавзандамба хутагт болон түүний тухай түүх судлалд өгүүлсэн нь” сэдвээр нийтэд илтгэл тавина. 

Энэ удаагийн чуулган нь байгалийн шинжлэх ухааны чиглэлээр салбар хуралдаанууд зохиогдож бусад улс орнуудаас биеэр болон цахим хэлбэрээр оролцогчдын тоо нэмэгдэж буйгаараа онцлог юм.
Та бүхнийг чуулганд хүрэлцэн ирж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц хэлэлцүүлэг, яриа өрнүүлэхийг уриалж байна.  Мөн нийгмийн салбарт илтгэх хүсэлтэй хүмүүс This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it хаягаар холбогдоно уу.

Хүрэлцэн ирэгсдэд цай, кофегooр үнэгүй үйлчлэхээс гадна Монгол номын худалдаа явагдаж, завсарлагаар Монгол пабнаас зууш, хоолоор үйлчилнэ.  Чуулганы төгсгөлд 17:30 цагаас “Бууж өгөх эрхгүй - 7 сарын 1” Монголын уран сайханы кино гарна. Тасалбарын үнэ £5.

Чуулганд оролцогсдод болон нийтэд зориулсан үдэшлэг зохиогдоно. Тасалбарын үнэ  £15

Чуулган зохион байгуулагдах сургууль нь хичээл сургалтын олон танхимуудтай төдийгүй эртний эд өлгийн жагсаалтад орсон барилга тул бага насны хүүхэд авчирахгүй байхыг анхаарна уу!

Чуулганыг Зохион Байгуулах Баг- http://chuulgan.blogspot.com

Last Updated on Monday, 12 April 2010 16:12
 
МОНГОЛЫН ТУХАЙ СЕМИНАР БРИТАНИЙН ПАРЛАМЕНТАД БОЛОВ PDF Print E-mail
Written by Administrator   
Thursday, 18 March 2010 13:58

“Монгол Улсын хөгжил, түлгарч буй бэрхшээл” сэдэвт уулзалт-семинарыг Британи-Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Британи-Монголын парламентийн бүлгээс 3 дугаар сарын 8-ны өдөр Британийн Парламентийн ордонд зохион байгуулав. Уг уулзалт-семинарт Британийн Barklays Capital банкны захирал Анжелло Заватьери “Монголын уул уурхайн салбарын хөгжлийн гарц”, Financial Times сонины сэтгүүлч Уйльям Макнамара “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал”, монголч эрдэмтэн Алан Сандерс “Монголын улс төрийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавив.

Уулзалт-семинарт оролцогчид илтгэгчдээс асуулт асууж, хэлэлцсэн илтгэлтэй холбогдуулан санал бодол, байр сууриа илэрхийлж ярилцав.  Энэхүү уулзалтад британийн парламентын зарим гишүүн, британи болон монголын бизнесийн хүрээний 100 гаруй төлөөлөл оролцов. Уулзалт-семинарын дараа нийт оролцогсдод зориулан хүлээн авалт хийж, монгол хоолны дээжээс өргөн барив.

 

Last Updated on Thursday, 18 March 2010 14:02
Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 Next > End >>

Page 1 of 5
The Embassy of Mongolia in the United Kingdom